ХОНГКОНГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

2019-01-25 | Уншсан: 138

    БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс (The Law Society of Hong Kong) 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан Хуульчдын шинэ жилийн ёслолын үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбоог төлөөлж Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Б.Батзаяа нар оролцлоо.

    Айлчлалын үеэр Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Амирали Насир, зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч асан Стивен Хан, Гадаад харилцаа, үйл ажиллагааны туслах захирал Элла Чан нар Монголын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр байгууллагын гишүүн хуульчдад зориулсан танилцах айлчлалын хөтөлбөрийн талаар санал солилцсон.

    Уулзалтын үр дүнд Монголын Хуульчдын холбооны гишүүдэд зориулсан Хонгконгийн хуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах айлчлалыг 2019 оны гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар, 2019 оны зургадугаар сард болох “Хуульчдын форум-2019”-д Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн гишүүдийг оролцуулахын зэрэгцээ Монголын хуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар боллоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн