“Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2019-01-23 | Уншсан: 189

    Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Азийн сантай хамтран “Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д зохион байгууллаа.

    Тус хэлэлцүүлгийг Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа нээж үг хэлсэн бөгөөд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн харьяа “Билэг” дээд сургуулийн захирал, доктор /Ph.D/ Б.Өлзийсайхан “Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан хянан шийдвэрлэх журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор, доктор /Ph.D/ О.Мөнхсайхан “Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан хянан шийдвэрлэх журмыг боловсронгуй болгох  асуудал” сэдвээр тус тус  илтгэл тавилаа.

    Хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Азийн сангийн суурин төлөөлөгч А.Баянмөнх, Засаглалын хөтөлбөрийн  ажилтан А.Мандухай, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд болон чиг үүрэг, сайн дурын хороодын дарга нар, бусад хуульчдын төлөөлөл оролцож саналаа уламжилсан юм.

                               МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРОО

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн