Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулах зөвлөх сонгон шалгаруулна

2019-01-16 | Уншсан: 170

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

    Монголын Хуульчдын холбоо нь Нээлттэй нийгэм форум ТББ-ын тэтгэлгээр хуульчдад шинэ Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд ажиллахад шаардагдаж буй мэдлэг, ур чадвар олгох, хандлага төлөвшүүлэхүйц, шинэлэг арга зүйд тулгуурласан сургалтын цогц хөтөлбөр боловсруулах ажлыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулна.

Зөвлөхөд тавигдах шаардлага:

  1. Хууль зүйн магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Дор дурдсан хуулийн хүрээнд судалгаа, дүн шинжилгээ, сургалтын хөтөлбөр боловсруулж байсан туршлагатай. Үүнд:
    1. Эрүүгийн хууль
    2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
    3. Зөрчлийн тухай хууль
    4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль
  3. Цаашид Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвхи, санаачилгатай оролцох сонирхолтой.

Жич:  Хууль тус бүрээр сургалтын хөтөлбөр боловсруулах тул, нийт 4 зөвлөх сонгон шалгаруулна.

Бүрдүүлэх материал:

    Оролцогч нь доор дурьдсан материалыг бүрдүүлэн hulanlucky@gmail.com хаягаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Материалын бүрдлийн шаардлага хангасан хүмүүстэй 02 дугаар сарын 22-ны өдөр утсаар эргэн холбогдоно.

  1. Төрийн албан хаагчийн анкет;
  2. Дээрх чиглэлүүдээр гаргасан эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага зохиож нийтлүүлсэн бол тэдгээрийн жагсаалт;
  3. Дипломын хуулбар.

    ХОЛБОО БАРИХ: 70116065

ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН

 АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн