"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: Олон улсын хэм хэмжээ" сэдэвт сургагч багш нарт зориулсан сургалт боллоо

2018-12-24 | Уншсан: 233

    Монголын Хуульчдын холбоо, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интэрнэйшнл төв хамтран "Дойче вэллэ" академийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй, мэргэшин ажиллах сонирхолтой хуульчдад зориулан "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө:  Олон улсын хэм хэмжээ"  сэдэвт сургалтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

    Энэхүү сургалтаар "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын түвшин дэх хамгаалалт, "Нэр төр гутаах, доромжлох, гүтгэх: Хувийн нууц", "Интернэт ба сошиал ертөнц", "Олон улсын шүүх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрхэн хамгаалдаг вэ? зэрэг сэдвээр мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэвлэл мэдээлэл болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар Хүний эрхийн хороо, Европын Хүний эрхийн шүүхэд баримталдаг хэм хэмжээний талаар мэдлэг олгосон. Тус сургалтыг олон улсын шинжээч, хуульч Галина Арапова удирдан явуулсан бөгөөд тэрбээр ARTICLE 19 буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах олон улсын хөдөлгөөний удирдах зөвлөлийн орлогч даргаар ажилладаг юм. 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн