ШҮҮГЧ, ПРОКУРОРТ ЗОРИУЛСАН “ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ: ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ПРАКТИК” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2018-12-19 | Уншсан: 294

    Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интэрнэйшнл ТББ, Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо хамтран шүүгч, прокурорт  зориулан "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө:  Олон улсын шүүхийн практик"  сэдэвт сургалтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Сургалт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын түвшин дэх хамгаалалт, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо, Европын Хүний эрхийн шүүхэд баримталдаг хэм хэмжээний тухай мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд сургалтыг олон улсын шинжээч хуульч Галина Арапова удирдан явуулна. 

Сургалтын агуулга:

  1. Монгол Улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомж, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын нөхцөл байдал, шийдвэрлэж буй хэргийн тухай
  2. Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын хэм хэмжээ, зарчим
  3. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх олон улсын механизм, тухайлбал үүнтэй холбоотой хэргүүдийг шийдвэрлэж буй олон улсын шүүхийн практик

Хөтөлбөр: ТАТАХ

Сургалтын хугацаа: 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны Пүрэв гарагт

Хаана:Continental Mongolia зочид буудалд

Хамрагдах хүний тоо: Нийт 15 шүүгч, 15 прокурорыг бүртгэнэ.

Бүртгүүлэх хугацаа: 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн дотор Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хулантай 7011-6065 утсаар холбогдож бүртгүүлнэ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн