Гадаад харилцаа

“АЗИД ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ХИЙХ НЬ” (TRILA) СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2017-12-22
 Сингапур Улсын Их сургуулийн Олон улсын эрх зүйн төвөөс 2018 оны  6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Азид олон улсын эрх зүйн сургалт, судалгаа хийх нь” сэдэвт бага хурлыг зохион байгуулна. Бага хурлын ерөнхий зорилгод Ази, Номхон Далайн бүс нутагт олон улсын эрх зүйг заах, судлах ажлын өнөөгийн байдлыг дүгнэх, олон улсын эрх зүйн багш нарт тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг тодорхойлох, сургалт болон судалгааны ажилд дэмжлэг үзүүлхээр цаашдын ажил ба үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах зэрэг ажил багтсан болно. Уг уулзалт нь 2011 онд Сингапур Улсад амжилттай зохион байгуулагдсан адилхан сэдэвтэй бага хурлын мөрөөр хийгдэж байгаа бөгөөд Олон улсын эрх зүйн Азийн нийгэмлэгийн ажилтай хосолдог. 

Хюберт Хамфригийн Тэтгэлэгт Хөтөлбөр

2015-12-10
Хюберт Хамфригийн Тэтгэлэгт Хөтөлбөр Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн дундаж насны чадвартай мэргэжилтнүүдийг АНУ-д нэг жилийн хугацаанд мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь чиглэгдэн олгогддог. Хамфригийн хөтөлбөрийг 1978 онд Дэд ерөнхийлөгч, сенатч асан Хюберт Х. Хамфригийн бүтээл зүтгэлийг үнэлэн мөнхжүүлэхээр түүний нэрэмжит болгон санаачилжээ. Судлаач мэргэжилтнийг сонгохдоо өөрийн улс үндэстнээ манлайлах чадвар, нийтийн тусын тулд хийх үйл хэрэг зэргийг гол болгож үздэг. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор АНУ болон бусад орнуудад байгаа ижил төрлийн судалгааны байгууллага, хувь хүмүүстэй холбоо тогтоох боломж нээгдэхийн хамт, өөр өөр хүмүүс мэдлэг туршлагаа харилцан солилцож, олон улс хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал түлхэц болох юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн